Гаалийн байгууллага
Монгол Улсын
гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн
тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн.
ГААЛИЙН
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ
ЗАРЧИМ
Гаалийн
байгууллага үйл ажиллагаандаа дараахь зарчмыг удирдлага болгоно:
Ø
хууль дээдлэх,
Ø
хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх,
Ø
мэргэшсэн байх,
Ø
доод шатны гаалийн байгууллага нь дээд шатны
гаалийн байгууллагын хууль ёсны шийдвэрт захирагдах.
Гаалийн сүлд тэмдэг нь “Монголын гааль”,
“Mongolian customs” гэсэн бичвэр бүхий дугуй хүрээн дотор гаалийн байгууллага,
түүний үйл ажиллагаа нь мөнхөд байж, хөгжин дэвших, эр зориг, хурц хараатай
байхыг бэлгэдсэн нар, сар, гал, нүд, 2 загас, шонхор шувууны дэлэлтийг
дүрсэлсэн зураглал, түүний доод хэсэгт “Гааль” гэдэг үгийг конуслан бичсэн
дөрвөлжин уйгар монгол бичлэгээс бүрдэнэ.
Гаалийн сүлд тэмдгийг:
1. ГЕГ-ын даргын албан тасалгаанд;
2. ГЕГ-ын хурлын танхимд;
3. ГЕГ-ын харъяа газар, хороо салбарын дарга,
эрхлэгчийн албан тасалгаанд;
4. ГЕГ-ын харъяа газар, хороо, салбарын
хурлын танхимд;
5. Байгууллагын хаяганд хэрэглэж болно.
Гаалийн байгууллагын тогтолцоо
Гаалийн
байгууллагын тогтолцоо нь гаалийн удирдах төв байгууллага /МУГЕГ/, түүний харьяа гаалийн
газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно.
Гаалийн
удирдах төв байгууллага нь дарга, дэд даргатай байна.
Гаалийн удирдах төв байгууллагын даргыг
гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний /Сангийн сайд/ саналыг, дэд даргыг гаалийн удирдах төв
байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар
томилно.
Гаалийн газар, хороо болон дэргэдэх байгууллагын дүрмийг гаалийн удирдах төв байгууллага /ГЕГ/-ын дарга батална.
1. гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын
хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
2. гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн
дагуу шийдвэрлүүлэх;
3. эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын
стратегийг тодорхойлох;
4. гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг
боловсруулах, хэрэгжүүлэх;
5. гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан
зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хэвийн үйл ажиллагааг явуулах
нөхцөлийг бүрдүүлэх;
6. бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр
нэвтрүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг боловсруулах;
7. гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл
гаргах, дүн шинжилгээ хийх;
8. барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн
үндэсний код боловсруулах;
9. бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн
байгууллагыг тогтоох;
10. гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг
төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;
11. гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөлгөө өгөх, гаалийн
харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг
үзүүлэх;
12. гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг
хөгжүүлэх;
13. гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
14. гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч
шийдвэрлэх;
15. хуульд заасан бусад бүрэн эрх.
Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх
1.гаалийн
үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;
2.гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж
мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах;
3. гаалийн
бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга
хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.гаалийн
асуудлаар байгуулах Монгол Улсын олон улсын гэрээний төслийг боловсруулах,
Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын
үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;
5.гаалийн
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид
заасны дагуу зохион байгуулах;
6.гаалийн
хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд
оролцогчидтой хамтран ажиллах;
7.гаалийн
асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд
шийдвэр гаргах;
8.гаалийн
удирдах төв байгууллагын харьяа болон дэргэдэх байгууллагыг байгуулах, өөрчлөх,
татан буулгах;
9.харьяа
гаалийн байгууллагын хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох, тэдгээрийн эрх
хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор
хязгаарлах;
10.гаалийн
алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх,
сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;
11.гаалийн
улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл
ногдуулах;
12.хуулиар
олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран
зарцуулах;
13.гаалийн
байгууллагыг гадаад, дотоодод болон
шүүх, арбитрт төлөөлөх;
14.гаалийн
болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;
15.гадаад
худалдааны төлбөр тооцоонд гаалийн зорилгоор хяналт тавих;
16.улс хоорондын худалдааг
хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу гаалийн удирдах
төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд
гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох;
17.хуульд
заасан бусад бүрэн эрх.
Гаалийн
удирдах төв байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.
Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг
1. гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион
байгуулах, биелэлтэд хяналт тавих;
2. гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл,
түүний хөдөлгөөнд хяналт тавих;
3. гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар,
хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;
4. гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох,
мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;
5. гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл
гаргах;
6. гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах,
мэдээллээр хангах;
7. гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,
хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
8. гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
9. энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах.
Гаалийн байгууллагын эрх
1. Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн зорилгоор
мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;
2. өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах
боломжгүй нөхцөл, байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;
3. гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах;
4. хуульд заасан бусад эрх.
No comments:
Post a Comment